Сагсан бөмбөгийн үндэсний Супер лигийн нээлтийн тоглолт өнөөдөр эхэлнэ. Энэ удаагийн тэмцээнд одоогоор 10 баг тамирчид оролцохоор албан ёсоор бүртгүүлээд байгаа ажээ. Энэ жилийн лигийн тоглолт товлосон хугацаанаасаа хожимдож эхлэх болсон шалтгаан нь гадаадаас хүрэлцэн ирж буй легионар тоглогчдын нислэгийн хуваарьтай холбоотой юм байна.
Монголын сагсан бөмбөгийн түүхэнд хамгийн өндөр шагналын сантай тэмцээн гэдгээрээ онцлогтой Супер лигийг мэргэжлийн тамирчид жил бүр тэсэн ядан хүлээдэг билээ. Уг тэмцээний нээлт өнөөдөр18.00 цагаас Спортын төв ордонд эхлэх ажээ.