Дундговь аймгийн Адаацаг сумын нутаг дахь Сүм хөх бүрдийн нуурын эрэгт тус аймгийн музей үзмэрээ дэлгэжээ. Сүм хөх бүрдийн эртний түүх, соёлын дурсгалт газрыг аялал жуулчлалын цогцолбор болгохоор Орон нутгийн хөгжлийн сангаас хоёр тэрбум гаруй төгрөг зарцуулан, хоёр жилийн өмнөөс бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн аж. Гүний худгаас нуурын усыг тэжээх шугам татан нууранд завьтай аялах боломж бүрдүүлснээс гадна жуулчдын тав тухыг хангасан үйлчилгээний төв, спорт талбай, явган аялалын зам, авто зогсоол зэрэг цогц байгууламжийг нуурын эрэгт барьжээ.