Categories
мэдээ нийгэм

Сүхбаатарын талбайд иргэдэд үнэгүй үзлэг хийж байна

Өнөөдөр “дэлхийн эрүүл мэндийн өдөр”-ыг тохиолдуулан Улсын гуравдугаар эмнэлэг, Нийслэлийн эрүүл мэндийн газар, АШУҮИС, Монголын зүрхний холбоо, ХААН банк сантай хамтран энэхүү үйл ажилгааг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Энэ үеэр ард иргэдэд зөвлөгөө зөвлөмж өгч, цусны даралт, зүрхны үйл ажилгааг суурин автомат аппартаар үнэгүй үзэж, судалгаанд хамруулж байгаа юм. Цагаан асарт хүмүүс дараалал зогсож эрүүл мэндийн боловсролд зориулсан сурталчилгааны жижигхэн зурган комик номыг сонирхон үзэж буй харагдана. Асар бүрт байгууллагууд өөр өөрийн үйл ажилгаагаа танилцуулан сурталчилж байв. Нэгээс нөгөө рүү явахад эмч, сувилагч нар иргэдэд эмийн зохиостой хэрэглээ, хэрхэн зөв хооллох болон үзлэг хийж байлаа.

Манай орон төдийгүй Дэлхийн хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх судасны өвчин байсаар байна. Жишээ нь АНУ-д 40 секунд тутамд нэг хүн тархины харвалт болж, 4 минут тутамд нэг хүн нас барж байна. Харин зүрхний шигдээс болж 42 секунд тутамд нэг хүн зүрхний шигдээс болж, нэг минут тутамд нас барсан гэсэн тоо байдаг. Тэгвэл энэ байдал үргэлжилсээр 2030 он гэхэд 23 сая болж өснө гэсэн тооцоо гараад байна. Гэхдээ хүн бүр өөрийн эрүүл мэнддээ анхаар ч давсны зохистой хэрэглээг баримталж, өдөр тутам идэвхитэй хөдөлгөөн хийж, илүүдэл жингээс татгалзах нь цусны даралт ихсэх өвчнийг бууруулах боломжтой юм. Зүрх судасны өвчний нас баралтын гол шалтгаан тархины харвалт 62 хувь, зүрхний цусан хангамж хомсдох өвчний 49 хувийг цусны даралт ихсэлт үүсгэдэг. Мөн ДЭМБ-аас зуурдаар нас барах гол шалтгааны нэг цусны даралт ихсэлт гэж онцолжээ.

Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмчилгээ хариуцсан орлогч дарга С.Наранцэцэг: Хүн бүр эрүүл мэнддээ анхаарч гэр бүлээ болон бусдад үлгэр дуурайлал үзүүлэх хэрэгтэй

-Өнөөдөр “Дэлхийн эрүүл мэндийн өдөр” тохиож байна. Ямар үйл ажилгаа зохион байгуулж байгаа вэ?

-Баянгол дүүргийн Хаан банкны Баруун хүрээ тооцооны төвд цусны даралт хэжих булангийн нээлт болж байгаа. Мөн бид даралт үзэж, зөвлөгөө өгч байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бусад байгууллагуудыг эрүүл мэндийн төлөө үйлст оролцуулахыг уриалж байгаа юм. Энэ чиглэлээр иргэдэд зөв зохистой мэдээлэл өгөх үйл ажилгааг ХААН банк сантай хамтраад улс орон даяар цусны даралтын эсрэг аян эхлүүлээд байна. Мөн Аюулгүй аж төрөх, хөдөлмөрийн өндөр бүтээмжтэй байх, хөдөлмөрийн чадвар алдалт, нас баралтаас урьдчилан сургийлэхийн тулд “ЦУСНЫ ДАРАЛТАА МЭДЭЦГЭЭЕ” аяныг цахим сүлжээгээр зохион байгуулна.

-Энэ өдрийг ямар зорилгоор зохион байгуулж байна вэ?

-Өнөөдөр бол дэлхийн зүрхний өдөр. Энэ өдөр нь зүрх судасны эсрэг үйл ажилгаа явуулж, эрт илэрүүлэх, оншлогоо эмчилгээ хийх, иргэдэд зүрх судасны өвчин тэр дундаа артерийн даралт ихсэлтээс сэргийлэх талаар мэдээлэл өгөх зорилготой. Энэ өдөр Нийслэлийн эрүүл мэндийн төвүүд талбай дээр цуглаад байна. Иргэд даралтын хэрхэн үзэх, ямар тохиолдолд эмчид хандах вэ гэдэг талаар асар бүрт очиж өөрт хэрэгтэй зөвлөгөөгөө нээлттэй үзэж, эмчээс зөвлөгөө авч болно.

– Манай улсын хүн амын зүрх судсны өвчин залуужиж байгаа гэсэн. Тэр талаар яриач.

-Манай улсын хүн амын дунд зүрх судсны өвчин болон артерийн даралт ихсэлт залуужиж байгаа. Үүнээс болоод хүндрэл их гарч байна. Уг өвчний хүндрэл нь тархинд цус харвах, зүрхний шигдээс , таргалалт юм. Ес дүгээр сарын байдлаар тархинд цус харвах өвчний дундаж нас 16-аас дээш, зүрхний шигдээс 25-с дээш. Өөрөөр хэлбэл залуу хүнд тохиолддоггүй өвчний хүндрэлүүд их гарч байгаа. Ид хийж бүтээх нас нь дээрээ явж байгаа хүмүүст энэ өвчнөөр өвчилж байгаад харамсаж байна.

-Тэгвэл зүрхний өвчнөөс ард иргэд маань яаж сэргийлэх ёстой вэ?

-Жингийн илүүдэл, буруу хоололт, хөдөлгөөний дутагдал мөн нийгмийн стресс нь зүрхний үйл ажилгаанд тодорхой хэмжээнд нөлөөлж байна. Иймээс хүн бүр эрүүл мэнддээ анхаарч гэр бүлээ болон бусдад үлгэр дуурайлал үзүүлэх хэрэгтэй. Та өөрийн эрүүл мэнддээ анхаарч эрүүл хоол идэж зүрхээ цэнэглэ, дасгал хөдөлгөөн хийж зүрхээ хөдөлгө, жингээ бууруулж, тамхиа хаяж зүрхээ хайралцгаая.

С.ОЮУНЖАРГАЛ


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *