Хууль зүй, дотоод хэргийн яам түүний харъяа агентлаг байгууллагуудын нээлттэй өдөрлөг өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд болж байна.
Энэ үеэр Улсын бүртгэлийн ерөнхий газраас зарим төрлийн үйлчилгээг газар дээр нь шуурхай хүргэх юм. Тухайлбал, хаяж үрэгдүүлсэн иргэний үнэмлэхийн захиалгыг 08.30-14.00 цагийн хооронд хүлээн авч, өдөрт нь хэвлэж 16.00 цагт буцаан олгоно. Гадаад паспортын мэдүүлэг хүлээн авч, ажлын 5 хоногийн дараа гаргана. СБД болон ЧД-ийн Улсын бүртгэлийн хэлтсээс гадаад паспортоо очиж авах юм байна.
Төв талбай дээрээс үзүүлэх үйлчилгээнүүд:
- Төрсний бүртгэл /харъяалал харгалзахгүй /
- Гэрлэсний бүртгэл /харъяалал харгалзахгүй/
- Барьцаалбартай барьцааны гэрээний бүртгэл
- Барьцаалбаргүй барьцааны гэрээний бүртгэл
- Барьцаалбартай барьцааны гэрээнд өөрчлөлт оруулах
- Барьцаалбаргүй барьцааны гэрээнд өөрчлөлт оруулах
- Барьцааны гэрээ дуусгавар болгох
- Хуулбар хийлгэх
- Бусад үйлчилгээний мэдүүлгийг хүлээн авах
- Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа
- Үл хөдлөх эд хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагаа
- Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах
- Шинээр байгуулагдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх. Үүнд:
Хязгаарлагдмал хариуцлагатай компани
Холбоо /ТББ/ – Нөхөрлөл - Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх. Үүнд:- Хуулийн этгээдийн оноосон нэрийн – Хуулийн этгээдийн хаягийн – Хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн – Хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдалагын – Хуулийн этгээдийн эрхлэх үйл ажиллагааны – Хуулийн этгээдийн дүрэмд оруулсан өөрчлөлтийг бүртгэх
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ дахин олгох
- Төрсний бүртгэлийн лавлагаа
- Гэрлэлт бүртгэлийн лавлагаа
- Гэрлэлт дуусгавар болсны лавлагаа
- Гэрлэлт сэргээсний лавлагаа
- Эцэг/эх/ тогтоосны бүртгэлийн лавлагаа
- Овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний лавлагаа
- Нас барсны бүртгэлийн лавлагаа
- Цахим үнэмлэхний лавлагаа
- Гадаад паспорт аваагүй лавлагаа
- Гадаад паспорт анх удаа авсан тухай лавлагаа
- Гадаад паспорт дахин авсан тухай лавлагаа
- Байнга оршин суугаа хаягийн лавлагаа
- Шилжилт хөдөлгөөний бүртгэлийн лавлагаа
- Иргэний үнэмлэх /паспорт/ аваагүй тухай лавлагаа
- Монгол улсын харьяатаас гарсан бүртгэлийн лавлагаа
- Регистрийн дугаарын лавлагаа
- Регистрийн дугаар өөрчилсний бүртгэлийн лавлагаа
- 1 дүгээр маягтын лавлагаа
- Хуулийн этгээд бүртгэлгүй тухай лавлагаа
- Хуулийн этгээд бүртгэлгүй тухай лавлагаа
- Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа
- Хуулийн этгээдийн хаягийн лавлагаа
- Хуулийн этгээдийн нэр, хэлбэр өөрчилсөн тухай лавлагаа авах боломжтой.
Түүнчлэн Тээврийн цагдаагийн албанаас жолооны үнэмлэх нөхөн олгох, солиход бүрдүүлэх бичиг баримтыг хүлээн авахаас гадна жолооны үнэмлэхний лавлагаа олгож байна.