Categories
мэдээ спорт

Сүхбаатарын наадамд Б.Номиндалай түрүүлж, аймгийн арслан цол хүртэв

Сүхбаатар аймгийн наадамд Онгон сумын харьяат, улсын шонхор, аймгийн заан Болор-Эрдэнийн Номиндалай түрүүлж аймгийн арслан болов. Ингэснээр тэр аймгийнхаа наадамд 3 жил дараалан аймгийн харцага, аймгийн заан, аймгийн арслан цолд хүрлээ. 

Үзүүрт бөхийн хийц галбир сайхантай, жудаг ёс сайнтай Мөнххааны Мухаалайн Баасанбат хүрч аймгийн заан болов. Их шөвөгт Дарьгангын Гансүх харцага шалгарч цолоо баталсан бол Наран сумын уугуул, сумын заан Шарын Жадамба мөн зургаа давж аймгийн харцага боллоо. 

Дарьгангын Энхсайханы Цэнд-Очир, Мөнххааны Сарангэрэлийн Буянсүрэн нар аймгийн начин болов. Мөн Мөнххаан сумын уугуул бөх аймгийн арслан Г.Батдэлгэр өөрийн хүү Гантогтохыг аймгийн цолд хүргэсэн бол Сүхбаатар сумын харьяат, сумын заан Б.Содномдорж өөрийн төрсөн ах аймгийн арслан Б.Сэнгэдоржоор тав давж цолд хүрлээ. Хөвсгөл аймгийн начин Б.Даваа-Очир Сүхбаатар аймагт барилдаж тавын даваанд а.х М.Гансүхтэй тунаж барилдаад шорооджээ.

Оноолтыг тавын даваанаас үзнэ үү.

Тавын даваа

1. Г.Батдэлгэр а.а – Б.Гантогтох с.з

2. О.Баярхүү а.а – Э.Цэнд-Очир с.з

3. Б.Сэнгэдорж а.а – Б.Содномдорж с.з

4. Ц.Энхбат а.а – С.Буянсүрэн с.з

5. Б.Номиндалай а.з – Ч.Энхмөнх с.з

6. Р.Анхбаатар а.з – Ш.Жадамбаа с.з

7. М.Баасанбат а.з /тойрог/ – Д.Батболд а.х

8. М.Гансүх а.х – Б.Даваа-Очир а.н

Зургаагийн даваа

1. Б.Номиндалай а.з – Б.Гантогтох с.з

2. М.Баасанбат а.з – Э.Цэнд-Очир с.з

3. М.Гансүх а.х – Б.Содномдорж с.з

4. С.Буянсүрэн с.з – Ш.Жадамбаа с.з

Долоогийн даваа

1. Б.Номиндалай а.з – Ш.Жадамбаа с.з

2. М.Баасанбат а.з – М.Гансүх а.х

Наймын даваа

1. Б.Номиндалай а.з – М.Баасанбат а.з

Тодмагнай.мн

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *