Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар дүүргийн шилдэг хүүхдүүдийг шагналаа

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга Б.Ганбаатар өнөөдөр дүүргийн “ШИЛДЭГ ХҮҮХЭД”-ээр шалгарсан сурагчдад үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулан өглөө.

31 дүгээр сургуулийн 12А ангийн сурагч Б.Энхтайван, Т.Түвшинжаргал нар нь сурлага, хүмүүжил, урлаг спортын амжилтаараа үеийн найзуудаа манлайлсан төдийгүй дүүргийн шилдэг хүүхэд шагналын 1, 2 дугаар үнэмлэх, тэмдгийн эзэн болж байгаа аж.

Шагнал гардуулах үеэр Б.Ганбаатар “Дүүргийн шилдэг хүүхэд шагналын анхны эзэд болсонд баяр хүргэж, цаашдынх нь сурлага, хөдөлмөрт өндөр амжилт хүсье. Та хоёр энэ жил сургуулиа төгсөж байгаа учраас хамгийн хариуцлагатай сонголтын өмнө ирээд байна. Тийм учраас хүссэн мэргэжлээ амжилттай сонгоод улс эх орондоо ихийг бүтээсэн сайн боловсон хүчин болоорой” хэмээн захилаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *