Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс 1-20 дугаар хорооны нийтийн эзэмшил, орон сууцны болон гэр хорооллын гудамж, хүүхдийн тоглоомын талбайн гэрэлтүүлгийн асалтад үзлэг шалгалт хийлээ.
Үзлэгийг гэрэлтүүлгийн ашиглалт хариуцсан байгууллагуудтай хамтран зохион байгуулсан юм. Дүүргийн хэмжээнд гэрэлтүүлгийн асалт 98.9 хувтай байна.
Үзлэг шалгалтаар Гэрэлтүүлэг чимэглэл ХХК-ний хариуцсан 1-8 дугаар хороонд 8 Спэйшлтим ап ХХК-ний хариуцсан 9-14, 17-хороонд 10 гэрэлтүүлэг, Би Эм Жи Эл ХХК-ний хариуцсан 15, 16, 18,19, 20-хороонд 50 гэрэлтүүлэг асахгүй байгааг хариуцсан байгууллагуудад 5 хоногт багтаан засварлах үүрэг даалгавар өгсөн юм. Өгсөн үүрэг даалгаврын хүрээнд засварлах, шинэчлэх ажил эхлээд байна гэж Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.