Нийслэлийн Сүхбаатар дүүргийн “Ажил олгогчид”-ын III чуулган өнөөдөр Монголын хүүхдийн ордонд болж байна.
Энэхүү чуулган нь Хөдөлмөр, нийгмийн
зөвшлийн гурван талт 2013-2014 оны улсын хэлэлцээр, Монгол Улсын Засгийн
Газрын 370 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, хүчин төгөлдөр
мөрдөгдөж байгаа хууль, тогтоомжуудийн хэрэгжилтийг хангахад чиглэгдэж
байгаа юм. Дүүргийн төр захиргааны байгууллагууд, ажил олгогчид,
үйлдвэрчний эвлэлийн байгууллагын хамтын ажиллагааг эрчимжүүлэн үр дүнд
хүргэх, холбогдох хууль тогтоомжуудын хэрэгжилтийг хангах, нийгмийн
түншлэгч талууд, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах зорилготой
юм.