Categories
мэдээ нийгэм

​Сүхбаатар дүүргийн 740 хүүхдэд хүнсний багцын дэмжлэг үзүүллээ


Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан 1-20 дугаар хорооны зорилтот бүлгийн иргэдэд хүнсний багцын тусламж үзүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа билээ.

БШУ-ны сайдын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Хүнсний дэмжлэг үзүүлэх тухай” А/162 дугаар тушаал, дүүргийн Засаг даргын 2020 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдрийн “Хүнсний дэмжлэг үзүүлэх тухай” А/403 дугаар захирамжийн хүрээнд цэцэрлэгийн хүүхдийн хоол хүнсэнд зарцуулахаар нөөцөлсөн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хоол, тэжээлийн дутагдалд орох эрсдэлтэй хүүхдүүдэд тусламж болгон хүргэх ажлыг зохион байгууллаа.

Дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчийн 31 цэцэрлэгийн хүнсний нөөцөөс багц бэлтгэж, 1-18 насны 740 хүүхдэд энэхүү тусламжийг үзүүлжээ. Зорилтот бүлгийн иргэдэд олгож буй эдгээр хүнсний багцын дэмжлэг нь огт давхардахгүй олгогдож байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *