Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар дүүрэгт зөвшөөрөлгүй барьсан гараашуудыг үе шаттай албадан буулгана

Нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлгүй барьсан граш, чингэлгийг албадан буулгаж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөн, тохижилтын ажил хийж байгаад иргэд сайшаалтай байна. Энэ хүрээнд Сүхбаатар дүүргийн I, III, IV, V, VI, VIII, X хороонд нийт 57 грашийг албадан буулгажээ. Түүнчлэн иргэд, аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрөлгүй байрлуулсан хаалт, шон болон хашааг албадан буулгаж орц гарцыг чөлөөлсөн байна. Ингэснээр орчны өнгө үзэмж сайжрахаас гадна, орц гарц нэмэгдэж, шинээр ногоон байгууламж, автомашины зогсоол байгуулах боломж бүрдэж байгаа онцлогтой.

No description available.
Тэгвэл Сүхбаатар дүүргийн 1-10 дугаар хороонд цаашид буулгах шаардлагатай 1300 гаруй граш байгаа бөгөөд Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч М.Халиунбатын ажлын албанаас грашуудын судалгааг нэгтгэн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хүргүүлжээ. Улмаар үе шаттайгаар буулгаж, тохижилтын ажил хийхээр төлөвлөж байгаа аж.

No description available.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *