Categories
мэдээ цаг-үе

Сүхбаатар аймагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ DNN.mn

Сүүлийн арван жилд 260 гаруй мянган удаа газар хөдөлжээ

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Шинэбулаг гэх аймгийн төвөөс зүүн зүгт 40 км, сумын төвөөс баруун хойд зүгт 73 километрт энэ сарын 16-ны өдрийн 12:46 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн тухай мэдээллийг ШУА-ын Одон орон геофизикийн хүрээлэнгээс 12:54 цагт цахим шуудангаар Онцгой байдлын газарт ирүүлсэн байна. Улмаар тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газар нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
амьдралын-өнгө мэдээ

Сүхбаатар аймагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Сүхбаатар аймгийн Онгон сумаас хойд зүгт 57 километрийн зайд 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөв.

Газар хөдлөл өчигдөр 19.23 цагт болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээллээ.

Он гарснаас хойш монгол оронд 3.5 болон түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөл цөөнгүй бүртгэгдлээ. Тухайлбал, энэ оны 1 дүгээр сарын 12-нд Хөвсгөл аймгийн Ханх суманд 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Энд 7 дугаар сарын 22-ны байдлаар 82 638 удаа газар хөдөлснөөс 222 нь 3.5 болон түүнээс дээш магнитудын хүчтэй байв.

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, манай оронд 3.5 магнитудаас хүчтэй газар хөдлөл 2020 онд 56 удаа бүртгэгдсэн бол 2021 онд энэ нь 255 болжээ. Харин 2010 онд 31 удаа газар хөдлөл бүртгэгдсэнтэй харьцуулбал сүүлийн 10 жилд энэ тоо найм дахин нэмэгдсэн байгаа юм.

Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг. Газар хөдлөлийн баллын хэмжээ 3-4 байвал хүнд мэдрэгдэх боломжтой, 6 баллаас хэтэрвэл барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай, арваас хэтэрвэл барилга байгууламж нурах аюултай аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *