Categories
мэдээ нийгэм

​СӨХ нийтийн орон сууцны газрыг ашигладаг байдлыг болиулна

Орон сууцны зээл - XacBank

Газрын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр нийтийн зориулалттай орон сууцны газрын зохицуулалт, өмчлөлийн асуудлыг тусгаж байгаа талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр танилцуулсан.

Тус хуулийн өөрчлөлтөөр Сууц өмчлөгчдийн холбооны эрх, хүрээг мөн зохицуулж байгаа аж.

Хуулийн хүрээнд хийсэн судалгаагаар Монгол Улсын хэмжээнд нийтийн зориулалттай 335,587 орон сууцны байшин байгаа ба 640 Сууц өмчлөгчдийн холбоо ажиллаж, нийтийн орон сууцны газрыг ашиглаж байна. Нийслэлд 518 СӨХ нийтийн зориулалттай орон сууцны доорх байдлаар 250 га газрыг ашиглаж байгаа гэсэн тооцоо гарчээ.

Тэгвэл нийтийн орон сууцны доод болон орчны газрыг өмчлөгчдөд нь хязгаартай өмчлүүлэх бол СӨХ нийтийн эзэмшлийн газрыг ашигладаг байдлыг болиулахаар хуульд тусгаж байгаа аж. Орчны газар гэдэгт ногоон байгууламж, тоглоомын талбай, сүүдрэвч, явган зам, автомашины зогсоолыг оруулж ойлгох нь.

“СӨХ бол орон сууц өмчлөгчийн өмнөөс газрын эзэмшигч биш. Барилга байгууламжийн хэвийн үйл ажиллагааг хангах буюу ашиглалттай холбоотой асуудлыг хариуцдаг этгээд. Иргэний хуулиар бол хуулийн этгээдийн эрх үүрэг эдэлдэггүй. Иргэнийг төлөөлж бие даан гэрээ хэлцэл хийхгүй, хэрэг хариуцах чадваргүй.

2015 онд СӨХ-дод шалгалт хийж, дүгнэлт гаргасантай танилцахад олон зөрчил гарсан байдаг. Үүнээс газартай холбоотой нийтлэг зөрчил нь орон сууцны орчны газарт ААН, байгууллага дураараа барилга барьдаг. Үүнд нь СӨХ-ны дарга оролцсон байдаг. СӨХ-ны дарга нь өөр зориулалтаар газрыг ашиглаж, зарим нь дэлгүүр хүртэл барьсан байсан. Тиймээс энэ асуудлыг цэгцлэх шаардлагатай” хэмээн Б.Энхбаяр гишүүн тайлбарлав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *