Categories
мэдээ нийгэм

СӨХ-ийн үйл ажиллагааг шилэн болгоно

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааг шилэн болгож эхэлжээ.

Тодруулбал, СӨХ-ны үйл ажиллагааг нь ил тод байлган иргэддээ хүрч ажиллах мөн ус, дулаан, цахилгаан гэх мэт төлбөр тооцоо зэрэг бүхий асуудлыг ойлгомжтой байлгахаар “Манай СӨХ” фэйсбүүк хуудастай болгож эхэлсэн байна.

Байрны цэвэрлэгээ муу, дээврээс ус байнга гоождог, хаалга цоож эвдэрхий, гадаах тохижилт, лифт засахгүй байна гэх мэт СӨХ-тэй холбоотой гомдол ШӨХТГ-т байнга ирдэг байна.

Мөн орчин цагийн хүмүүсийн амьдралын хэв маяг, завгүй байдлаас иргэд СӨХ-ийнхөө үйл ажиллагаанд тогтмол оролцож амжихгүй, төлбөр мөнгөний асуудал тодорхой бус байгаагаас оршин суугчид болон СӨХ хоёрын дунд үл ойлголцох асуудал гарсаар байна.

Тиймээс Шилэн СӨХ хөтөлбөрийг хэрэгжүүлэн ил тод байдлыг бий болгох юм. Нийслэлийн бүх дүүргийн СӨХ-дод үүнийг хэрэгжүүлэх бөгөөд та фэйсбүүк хаягтай бол өөрийн СӨХ-ны нэрийг латинаар бичин группт нэгдэж, мэдээлэл солилцох боломжтой болох юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *