АНУ-ын Массачусетсийн иргэн Мэвис Ванчик гэгч сугалаанаас 758.7 сая долларыг хожсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Тэрбээр “Powerball Jackpot” сугалаанаас дээрх мөнгийг хожсон аж. Өдгөө 53 настай Ванчик өчигдөр энэ талаараа хэвлэлийнхэнд мэдэгджээ.
Ванчик хоёр хүүхэдтэй бөгөөд “Би хүүхдүүддээ хамгийн сайн боловсролыг олгох болно. Тэд минь ирээдүйд илүү итгэлтэй амьдрах хэрэгтэй” гэсэн байна. Мөн тэрбээр сугалаанд хожсон гэдгээ мэдсэнийхээ дараахан 32 жил асрагчаар ажилласан эмнэлэгээсээ гарчээ.
Тэрбээр “Би одоо энэ эмнэлэгт ажиллах шаардлага байхгүй. Би бодоо илүү жаргалтай бас эрх чөлөөтэй амьдрах болно” гэсэн байна. “Шагналын мөнгөөрөө хамгийн эхэнд юу хийх вэ?” гэх сэтгүүлчийн асуултад тэрбээр “Эхлээд энэ яриа хэсэг намдах хүртэл гэртээ байх болно” гэж хэлжээ.