Categories
гадаад мэдээ

Суданд зэвсэгт мөргөлдөөн болж, 18 хүн амиа алджээ

Суданы Баруун Дарфур мужийн төв Эль-Генейне хотод болсон зэвсэгт мөргөлдөөний үеэр 18 хүн алагдаж, 54 хүн шархадсан тухай “Al-Sudani” сайт мэдээлжээ. Өнгөрсөн бямба гаригаас эхлэн тус хотод эмх замбараагүй байдал гарч эхэлсэн аж.

Баруун Дарфур мужид үйл ажиллагаа явуулдаг олон тооны жижиг омог овгуудын байгуулсан зэвсэгт бүлэглэлүүд нь эм, тариа олж авахын тулд хот руу нэвтэрч түргэн тусламжийн машин руу дайрснаар буудалцаан эхэлсэн гэж байна. Одоогийн байдлаар зэвсэгт бүлэглэлүүд хотод байгаа бүх эмнэлэг, төрийн байгууллагууд руу дайрсан хэвээр, байдал түгшүүртэй байгаа тухай мэдээлжээ.

Баруун Дарфур мужид араб ба араб бус гаралтай олон арван жижиг омог, овгууд оршин суудаг бөгөөд бүгд нэгнээ Засгийн газартай хуйвалдан нууц явуулга хийж байна гэж хардан тасралтгүй байлдсаар ирсэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *