Categories
мэдээ нийгэм

Судалгаагаар 500 гаруй эмч, эмнэлгийн ажилтан ажлаасаа гарчээ

Цар тахлын нөхцөл байдал хүндэрч, эрүүл мэндийн салбарын ачаалал хэтрээд буй. Улмаар эмч, эмнэлгийн ажилтны нөөц шавхагдаж, зарим нь ажлаа хаях болсныг Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээлэв.


Эмнэлгүүдийн хүний нөөцийн судалгаагаар 167 эмч, 146 сувилагч, туслах ажилтан, бусад 195 ажилтан өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан байна. Үүнээс үүдэн 600 гаруй эмч, эмнэлгийн ажилтан улсын хэмжээнд шаардлагатай болсныг Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж хэлэв.

Тэрбээр өнөөдөр Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр дээрх мэдээллийг өгсөн юм. Энэ үеэр Covid-19 халдварын нөхцөл байдлын талаар танилцуулахдаа Covid-19 халдварын онош батлагдсан хүн бүрийг хэвтүүлэн эмчлэх боломжгүй, эмнэлгүүд хүний нөөцийн хомсдолтой, машин хүрэлцээгүй байгааг онцолсон юм.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 21501 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 7026 нь хүндэвтэр, 2167 нь хүнд, 384 нь маш хүнд байгааг Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлсэн билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *