Categories
мэдээ нийгэм

СУДАЛГАА: Эмнэлгийн үйлчилгээ авахад авлига ажиглагдах нь буурсан гэжээ DNN.mn

Судалгаанд оролцсон иргэдээс сүүлийн 12 сард төрийн захиргаа болон үйлчилгээний байгууллагаас үйлчилгээ авсан эсэхийг асууж, “Тийм” гэж хариулсан бол тухайн иргэдээс үйлчилгээ авах үед авлига ажиглагдсан эсэхийг тодруулжээ.

Уг асуултад төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний байгууллагаас үйлчилгээ авах тохиолдол бүрээр нэр зааж асуусан бөгөөд авлига ажиглагдсан гэж түлхүү хариулсан үйлчилгээний төрлөөр үр дүнг харуулсан байна.

Зураг. Төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагын хүрээнд авлига ажиглагдсан гэж хариулсан иргэдийн эзлэх хувь

зураг

Сүүлийн 12 сард эмнэлгийн үйлчилгээ авахад авлига ажиглагдсан гэж хариулсан иргэдийн эзлэх хувь 2018 онд 3.1, 2019 онд 2.6, 2020 онд 2.9 хувь байсан бол 2021 онд 1.6 хувь болж 2018 оноос 1.5 нэгж хувь, 2020 оноос 1.3 нэгж хувиар буурсан эерэг хандлага ажиглагджээ.

  • Төрийн байгууллагад автын үзлэг, оношилгоо, дугаар авахтай холбоотой асуудлыг шийдэх үед авлига ажиглагдсан гэж хариулсан иргэдийн эзлэх хувь 2018 онд 1.3, 2019 онд 0.6, 2020 онд 1.1 хувь, 2021 онд 0.8 хувь
  • хүүхэд сургууль, цэцэрлэгт оруулах үед авлига ажиглагдсан гэж хариулсан иргэдийн эзлэх хувь 2018-2019 онд 2.7, 2020 онд 1.8 хувьтай байсан бол 2021 онд 0.5 хувь болж буурах хандлага ажиглагдсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *