Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар Монгол улсад айлчилж байгаа ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров нар албан ёсны хэлэлцээр хийв. Хэлэлцээрийн үеэр хоёр улсын худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн болон олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцлоо. Дараа нь Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын Стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай дунд хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурсан юм. Энэ хөтөлбөрт эдийн засгийн хүрээнд хамтран ажиллах, Зүүн хойд Азийн, Зүүн Азийн орнуудын асуудалд хамтрах, АСЕМ-ын үеэр Монгол Улсын аюулгүй байдлыг хангах чиглэлээр туслалцаа үзүүлэх зэрэг чиглэл тусгагдсан байна.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров хэлэхдээ “Энэхүү баримт бичгийг байгуулснаар хоёр талын харилцан ашигтай хамтын ажиллагаа улам өргөжин хөгжиж, хамтын ажиллагааны тодорхой боломжууд нээгдэнэ” гэж байв.
Оросын тал энэ жилийн долдугаар сард Улаанбаатар хотноо болох “Ази-Европ”-ын дээд түвшний уулзалтыг эх орондоо зохион байгуулах нэр хүндтэй үүрэг Монгол Улсад ногдоод байгааг онцлоод, энэхүү уулзалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлэв.