Эрх баригчид “Стэнд бай” хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээг Олон улсын валютын сантай ирэх оны хоёрдугаар сард багтаан байгуулах зорилготой ажиллаж байна.
Тэгвэл ОУВС манайхаас нүүрээ буруулсан гэдэг мэдээлэл гарсан бөгөөд энэ нь худлаа бөгөөд хоёр тал хөтөлбөр хэрэгжүүлэх асуудалд нухацтай хандсан хэвээрээ байгаа аж.Ц.Мөнх-Оргил сайдын хэлснээр, монголын талаас ирэх оны хоёрдугаар сар гэхэд хөтөлбөрт хамрагдах гэрээгээ үзэглэхээр ажиллаж байгаа хэмээжээ.