Categories
мэдээ нийгэм

Статистикийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болов

Монгол Улсын “Статистикийн тухай” хуулийн 2016 оны долоодугаар сарын 21-ний өдрийн өөрчлөлтөөр Улсын Их Хурлын харьяанд Үндэсний статистикийн хороог сэргээн байгуулсантай холбогдуулан Статистикийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд Үндэсний статистикийн хорооны газар, нэгжийн дарга, ахлах статистикч, ахлах референт болон нийслэл, аймаг, дүүргийн статистикийн газар, хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн зэрэг нийт 96 албан хаагч оролцов.

Зөвлөгөөнөөр “Статистикийн салбарын шинэ бүтэц зохион байгуулалт”, “Статистикийн байгууллагын үйл ажиллагаа, хууль эрх зүйн орчин, “Албан ёсны статистикийн хөгжүүлэх хөтөлбөр”, “Дэлхийн статистикийн хөгжлийн чиг хандлага, Монгол Улсын статистикийн салбарын гадаад харилцаа”, “Мэдээллийн технологийн өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудал”, “Дэлхийн түвшинд хэрэгжиж байгаа албан ёсны статистикийн шинэчлэлийн хөтөлбөр”, “Хүн ам, нийгмийн статистикийн өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудал”, “Эдийн засгийн статистикийн өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудал”, “Статистикийн үйл ажиллагааны дотоод хяналт шалгалт, цаашид анхаарах асуудал” зэрэг сэдвээр Үндэсний статистикийн хорооны газар, нэгжийн дарга нар илтгэл тавьж, орон нутгийн албан хаагчдынхаа санал, хүсэлтийг авч, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гарган ажиллаж байгаа нь цаг үеэ олсон, ач холбогдол өндөр арга хэмжээ боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *