“Squid Game” цувралын хоёрдугаар бүлгийг хийхээр болсныг тус киноны найруулагч Хуан Дун Хюк мэдэгдлээ.
“Үзэгчид бидэнд өөр сонголт үлдээсэнгүй” гэж тэрбээр мягмар гарагт өгсөн ярилцлагынхаа үеэр онцолсон байна. “Squid Game” цувралын нэгдүгээр бүлэг “Netflix”-ийн амжилтыг эвдэж, 142 сая үзэгчдэд хүрсэн аж.
Энэхүү цуврал 900 сая ам.долларын үнэ цэн бүтээнэ гэж “Netflix” компани тооцоолсныг “Bloomberg” мэдээлж байсан юм.