Categories
мэдээ спорт

Спорт явган аялалын шигшээ тэмцээн болно

 

Монгол
Улсын Биеийн тамир, спортын тухай хууль, Засгийн газрын 2009 оны 05, 2011 оны
249 дүгээр тогтоолуудыг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2013 оны
А/333 дугаар захирамжаар жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Нийслэлийн
Иргэдийн спортын гуравдугаар наадмын нийслэлийн шатны шигшээ тэмцээнүүд эхэлж
байна.

Эхний
тэмцээн болох Спорт явган аялалын шигшээ тэмцээн ирэх бямба гаригт буюу
есдүгээр сарын 06-ны бямба гарагийн 08:30 цагаас Чингисийн талбайгаас Богд хан
уулын оргил Цэцээ гүний чиглэлд /ДТД 2280/ болно.

Энэхүү
тэмцээнд дүүрэг бүрээс шалгарсан зургаан хүний бүрэлдэхүүнтэй эрэгтэй, эмэгтэй
нэг, нэг багийн гишүүд явганаар 20 км, автомашинаар ирж очих 20 км замыг
туулна.

Наадмын
хороодын хэсгийн тэмцээн, хороодын сонгон шалгаруулах тэмцээн, дүүргийн бүсийн
тэмцээн, дүүргийн аварга шалгаруулах Нийслэлийн аварга шалгаруулах гэсэн 5 үе
шаттай нийслэлийн иргэдийн дунд зохион байгуулж байна.

Шигшээ
тэмцээний техникийн зөвлөгөөн энэ сарын 04-ний өдрийн 15:00 цагаас Нийслэлийн
Биеийн тамир, спортын газарт болох бөгөөд шалгарсан багуудын дасгалжуулагчид
заавал ирж оролцон, шигшээ тэмцээний оноолттой өөрийн биеэр танилцах ажээ.

Тэмцээнийг
аялах явц, үүргэвч, цугларалт, ирц, сахилга бат, зохион байгуулалт, байгаль
болон отгийн ариун цэвэр, багийн болон хувийн бэлтгэл, эмийн сан зэрэг
үзүүлэлтүүд, азимут, хөгжилтэй буухиа, дартс гэсэн төрлүүдээр тэмцээн зохион
явуулж нийлбэр дүнгээр багуудыг байр эзлүүлэв. гэж Нийслэлийн Биеийн
тамир,спортын газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *