Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Дүнжингаравын зүүн урд замд өнөөдөр буюу 2019.08.29-ний 03.00 цагийн орчимд “Субару импреза” маркийн автомашин онхолдож хоёр эмэгтэй, нэг эрэгтэй нас барсан ноцтой осол гаржээ.
Осолд өртсөн хүмүүс залуучууд байсан бөгөөд одоогоор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх нь тогтоогдоогүй Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгалтын ажиллагаа явагдаж байгаа аж.
Спорт болон нэмэлт тоноглолтой тээврийн хэрэгслээр хотоос зайдуу замд зориулалтын бус зам, талбайд дрифт хийх, тээврийн хэрэгслийн хурд, хүчийг үзэх бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулах зөрчил ихээр бүртгэгдэх болсон гэдгийг ТЦА-наас мэдээлж байна.