Categories
мэдээ нийгэм цаг-үе

SPEAK OUT: “Сонгогчид өөрчлөгдөхгүй байхад мянга тогтолцоогоо өөрчлөөд хэрэг байна уу” гэв DNN.mn

2024 оны УИХ-ын ээлжит сонгууль зургадугаар сарын 28-нд зохион байгуулагдана. 

Хэнийг үлдээж, хэнийг шинээр сонгох эсэхээ шийдэх дөрвөн жилд нэг удаа оногддог ард түмний эрхийн өдөр. Тиймээс үүнтэй холбогдуулан иргэдийн үзэл бодлыг сонслоо.


Сүхбаатар дүүргийн VIII хорооны иргэн А.Цолмонбаатар: Сонгуулийг ердөө жүжиг гэж боддог. Мөнгөтэй нь гарч ирээд л тэгээд худлаа ярьж ярьж байгаад дээшээ гарсныхаа дараа ард түмнээ бус бүгд өөрсдийгөө бодоод л явчихдаг. Бүгд адилхан.

Сүхбаатар дүүргийн VIII хорооны иргэн н.Төртогтох: Одоо сонгуулийн тогтолцоо өөрчлөгдөх гэж байна. Гэхдээ сонгогчид өөрчлөгдөхгүй байхад мянга тогтолцоогоо өөрчлөөд хэрэг байна уу. Надад бол ялгаагүй л санагдаж байна.

Сүхбаатар дүүргийн VI хорооны иргэн н.Учрал: Ер нь тэгээд өөрчлөлт байдаг юм уу дөө! Хэн нь ч гарсан өөрчлөлт байхгүй байхад тийшээ анхаарлаа хандуулж стрессээ барах хэрэг байна уу даа л гэж боддог.


“Ардчилал гэх нэрийн дор хэт туйлшраад сонгууль жүжиг  болсон” гэв


Сүхбаатар дүүргийн иргэн Б.Бүрэнтөгс: Энэ жилийн сонгууль их зүйл, их юм шийднэ дээ. Бодолтой, ул суурьтай, худал үгийг ялгаж салгаж сайн нягталж байж л сонгуулиа өгөөсэй гэж хүсэж байна.

Баянзүрх дүүргийн 22 хорооны иргэн Л. Маралгуа: Ардчилсан нийгэм гарснаас хойш сонгууль гэдэг зүйлийн үнэ цэнэ улам их нэмэгдсэн гэж боддог. Гэвч хэтэрхий ардчилал гэх нэрийн дор туйлшраад сонгууль жүжиг болсон. Сонгууль эхлэхээр худлаа худлаа жүжиг яриад хүмүүсийг manipulate хийснээ сонгогдсоныхоо дараа усанд хаясан чулуу шиг алга болж, өгсөн амлалтдаа ч хүрэхгүй ард иргэдээ хөсөр хаядаг нь шударга бус санагддаг.  Ашиглачхаад хаядаг шиг хувиа хичээсэн сонгууль болдог. Тэгээд аль чадвартай мундаг нь биш мөнгө хөрөнгө, эрх мэдэл ихтэй нь нэр дэвшдэг нь харамсалтай.

Чингэлтэй дүүргийн III хорооны иргэн н.Пүрэвбаатар: Сонгуульд яг энэ тэр гэсэн шийдвэр байхгүй ээ. Олонхоо л дагадаг байх.

Чингэлтэй дүүргийн III хорооны иргэн М.Мөнгөнчимэг : Сонгуульд шударга сайхан явагдаж. Ард түмний хүсэн хүлээж байсан хүмүүс нь сонгогдоосой л гэж бодож байна. Олон нийт МАН, АН хоёроос өөр гуравдагч улс төрийн хүчин сонгуульд өрсөлдөөсэй гэж хүсэж байгаа нь үнэн.

Сүхбаатар дүүргийн V хорооны иргэн н.Амин-Эрдэнэ: Юуны түрүүнд залуучуудаа сонгуульд идэвхтэй оролцоосой. Миний хувьд нэр дэвшиж байгаа хүмүүсээ сайн судалж байгаад саналаа өгнө.

Баянзүрх дүүргийн XVI хорооны иргэн О.Оюунбаяр: МАНАН гаргахыг хүсэхгүй байгаа ч сонгогдохгүй байна гэж байхгүй. Мөнгөтэй, хүчтэй хүмүүс. Гэхдээ өөрийнхөө чадлаар танилынхаа хүрээнд өөр нам эсвэл нам бус хүнд саналаа өгнө гэж бодож байна. Мөн мөрийн хөтөлбөрийг нь сайн судална.

Сүхбаатар дүүргийн XI хорооны иргэн А.Шинэцэцэг: Сонгууль бол цүнх баригчдыг дээш нь гаргаж шударга хүнийг доош нь гаргадаг үйл ажиллагаа.

Сүхбаатар дүүргийн VIII хорооны иргэн н.Нинжжаргал:  2024 оны сонгууль нь бусад сонгуулиасаа ялгаатай нь хоёр тогтолцооны холимог буюу гурван аймгийг нэг тойрогт хуваагаад тойргоор болон намын жагсаалтаар явж байгаа. Хэрвээ энэ холимог тогтолцоо манай улс төрийн онцлогт тохирвол гишүүд намаа усалдаг энэ байдал арилна гэсэн гаргалгаа бий. Нөгөө талаараа засгийн газар, эрдэмтдийн болгоомжилж байгаа зүйл нь засгийн газрын тогтворгүй байдал бий болох вий, эвслийн засгийн газар монголд бүрдэх боломжтой юу гэдэг асуудлууд байна.

Тэгэхээр 2024 оны сонгууль нь шинэ тогтолцоогоор хэрэгжиж байгаа учир түүхэн үйл явдал гэж үзэж болох ч гэсэн нөгөө талаараа туршилтын сонгууль юм.

 

 

Э.АНХЧИМЭГ

П.ТЭРГЭЛСАРАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *