Categories
мэдээ нийгэм цаг-үе

SPEAK OUT: Иргэд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй маш сайн танилцаж сонголтоо хийнэ гэв DNN.mn

УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль дөхөж нэр дэвшигчид аль хэдийнэ сонгуулийн сурталчилгааны ажилдаа орсон. Тиймээс энэ удаагийн “SPEAK OUT”-аар иргэдийн үзэл бодлыг сонслоо.

Иргэд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй танилцаж, сонголтоо зөв хийнэ хэмээн ярьцгааж байлаа.


 

СБД-ийн иргэн С. Сумьяабазар: Сонгуульд саналаа өгнө. Юун түрүүнд боловсрол, шинэ залуу нэр дэвшигчийг сонгоно гэж бодож байгаа. Гэхдээ дөрвөн жилийн хугацаанд биднийг хүндлээгүй улс төрчдийг сонгох нь зөв болов уу ч  гэж бодох юм. Энэ жилийн сонгууль бусад сонгуулиас өөр, гишүүдийн тоо нь 128 болсон. Миний хувьд тойрогт нэр дэвшиж байгаа хүмүүсийн талаар сайн мэдэхгүй байна. Тараах материалаас харна. Сонгуулийг өмнө нь л сайн судална даа.

СХД-ийн иргэн н.Доржпагма:  Миний хувьд саналаа өгөхдөө боловсролын түвшин, мэдлэг чадварыг нь харна. Хэрвээ сонгох нэр дэвшигч байхгүй  бол цагаан хуудсаар саналаа өгье л гэж бодож байна. Нэг ёсондоо хувь хүн үйлдлээрээ сайн нэр дэвшигч алга гэдгээ илэрхийлж байгаа юм.

Иргэн Ч.Маралмаа: Энэ жилийн УИХ-ын сонгуулиар хийсэн бүтээсэн зүйлийг харж, мөрийн хөтөлбөртэй танилцаж байгаад сонголтоо хийнэ. Гэхдээ 128 гишүүдээс сонголтоо хийх нь буруу шийдэл гэж бодож байна яагаад гэвэл 76 байхдаа юу ч хийгээгүй 128 болоод улсдаа юм хийх юм болов уу даа.

  “Сонгуульд зөв хүнээ сонгож чадвал ирээдүйн үрс маань эрүүл нийгэмд  амьдрах нөхцөл бүрдэнэ ” гэв

Чингэлтэй дүүргийн иргэн Ч.Жаргал: Иргэн бүр сонгууль өгөх ёстой гэж боддог. Гишүүдийн тоо нь 128 болсон нь миний хувьд зөв гэж бодож байгаа. Олон хүн байх тусам улс оронд маань зөв хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж итгэж байна. Тойргийнхоо нэр дэвшигчдийг  хийсэн бүтээсэн зүйлийг судалж байж сонголтоо хийнэ.

СБД-ийн иргэн Б.Бадамдулам:  Бид сонгууль өгөхдөө зөв хүнээ сонгочихвол ирээдүйд үр хүүхэд маань эрүүл нийгэмд амьдарна. Бидэнд ч ийм боломж бий. Тиймээс сонголтоо зөв хийх нь чухал. Шийдвэрээ гаргахын тулд тойргийнхоо нэр дэвшигчдийг одоогоос судалж байгаа.

СБД-ийн иргэн Мягмарын Дармаа:  Сонгуулиа өгнө. 128 гишүүдээс сонголтоо хийх нь зөв эсэхийг нь сайн мэдэхгүй л байна.

Иргэн Л.Оюунгэрэл: Саналаа өгөхдөө сонгогчийнхоо мэдлэгийг, цаашид юу хийхийг нь мөрийн хөтөлбөрөөс нь харна. Бодит зүйл хийвэл сайн шүү дээ.

 

О.ЮМЧИНБАДАМ

3 replies on “SPEAK OUT: Иргэд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй маш сайн танилцаж сонголтоо хийнэ гэв DNN.mn”

songuuli gedeg zvil ene tsagt ih tom bolj orj irsen ym bvhniig hudaldaj ali boloh namaaraa ursulddug bolson tiim uchraas hvmvvs ta bvhen ali boloh ym hiisen hvniig l songooroi moriin hutulbur gegch zvileer am tagladag hvmvvs olshirson uchraas bolgoomjtoi bgaarai

МАН- н ЗГ бол сүүлийн 34 жилд ажилласан ЗГ- с хамгийн үр дүнтэй, шудрага, Эх орныхоо төлөө гэсэн сэтгэлээр ажилласан ЗГ мөн. АН- н Ч.Сайханбилэгийн ЗГ- н тарьсан гайг арилгах гэж энэ ЗГ ковидын хүнд үед, геополитикийн амаргүй нөхцөлд харин ч сайн ажилласан. Үүний хүчинд өдий зэрэгтэй байгаад нь бид талархах ёстой. Үүнийг монголын бүх гэр бүл, иргэн, ААН бүр мэдэрсэн байх. Ямар бүтээн байгуулалт хийгдэж, улсын орлого нэмэгдэж, төсөв хэрхэн тэлсэн, их хэмжээний гадаад өр барагдуулсан, хэлмэгдүүлэлтийг илчилж, хууль бус үйлдлүүдтэй зоригтой тэмцэж байгаа гээд эерэг үр дүн багагүй бий. Мэдээж алдаа оноо байгаа.

Монголчуудын 30 жил хүсэн хүлээж буй зүйл: 1/ Авилгыг устгах 2/ шудрага бусын хонгилыг нураах 3/ Монголын ард түмний өмч байгалийн баялагийг идэж баяжсан 30 -хан гэр бүлийн мөлжлөгөөс салах 4/урвагч Элбэгдоржийн МАФААС ардчилалаа аврах. Үүнийг хэрэгжүүлж эхэлсэн хүн бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ЗГ. Түүнийг дэмжих нь ирээдүйнхээ төлөө хийж буй таны сонголт.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *