Categories
мэдээ соёл-урлаг

“Соён гэгээрлийн өдрүүд” болно

Монсудар хэвлэлийн газраас зохион байгуулдаг “Соён гэгээрлийн өдрүүд” арга хэмжээ энэ сарын 10-15-ны хооронд болох ажээ. Нийгэм, олон нийтийн боловсролыг дээшлүүлэх, ухаарал нэмэх, соён гэгээрэх хүсэл тэмүүллийг бий болох зорилгын дор зохиогддог энэхүү арга хэмжээ энэ удаа Нобелийн шагналт зохиолч Габриель Гарсиа Маркесийн “ТАХЛЫН ҮЕИЙН ДУРЛАЛ” романаар нээлтээ хийх гэж байна.

Габриель Гарсиа Маркесийг уншигчид шидэт реализмын өнөө цагийн хамгийн суут бүтээл “Зуун жилийн ганцаардал” романаар нь сайн мэддэг. Гэвч Нобелийн шагнал хүртсэнээс хойш гурван жилийн дараа бичсэн “Тахлын үеийн дурлал” нь түүний “Зуун жилийн ганцаардал” романаас ч дутуугүй алдаршин, дэлхий дахинаа сая сая уншигчийг байлдан дагуулсан зохиол болж чадсан юм.

Зохиолчийнхоо бичиж туурвих эгнэшгүй чадвар, уран сэтгэмж, хошигнол болон уран бүтээлч хүний эрх чөлөө, эр зоригийн бүрэн илэрхийлэл болохын зэрэгцээ “хайрын нэвтэрхий толь”-ийг роман хэлбэрээр хүүрнэсэн гайхалтай бүтээл хэмээн үнэлэгддэг “Тахлын үеийн дурлал” романыг Монсудар хэвлэлийн газар шинэчлэн найруулсан орчуулгаар уншигчдадаа хүргэж байгаа бөгөөд эдгээр өдрүүдэд уран зохиол уншихын нийгмийн ач холбогдол хийгээд хүмүүсийн хооронд тэр бүр яригдаад байдаггүй сэдвүүдийг номоор дамжуулан хүргэх, Габриель Гарсиа Маркесийг цоо шинээр таних боломжийг уншигчдад олгох аж.

Мөн энэ өдрүүдэд:

  • Ойлгож унших
  • Шок номлол Монголд (1990-оноос хойш)
  • Зурагт ном уншихын эхлэл
  • Насанд хүрэх: Уламжлал өнөө үед
  • Хүүхдэд зориулсан бүтээлийн уралдаанд оролцогчдод зориулсан мэдээлэл
  • Сайн зурагт номууд яагаад борлогддоггүй вэ?
  • Насанд хүрэх шат: Үг яриагаар харилцах чадвар зэрэг олон нийтэд хандсан агуулга, сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, уншигчидтайгаа санал бодлоо солилцох юм.

“Соён гэгээрлийн өдрүүд” 6 дугаар сарын 10-15-ныг дуустал үргэжлэх бөгөөд арга хэмжээ тус бүрийн мэдээллийг ЭНД ДАРЖ авахаас гадна олон нийтэд нээлттэй тул хэн бүхэн оролцож санал бодлоо солилцох боломжтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *