Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол тушаал гарган Соёмбот ууланд газар ашиглаж байсан “Аялжуул” ХХК-ийн Газар ашиглах эрхийг цуцалсан. Тэгвэл тус компанийн байшин барих гэж ухсан газрыг нөхөн сэргээх ажлыг эхлүүллээ. Нөхөн сэргээх ажлыг “Аялжуул” ХХК-иар гүйцэтгүүлж байгаа бөгөөд газрыг тэгшилсний дараа мод тарих зэрэг арга хэмжээ авах аж.