Яг одоо Хан-Уул дүүрэгт байх “Соёмбот уул”-нд гал түймэр гарч байна. Энэ тухай дуудлага 14:26 цагт Онцгой байдлын албанд иржээ. Дуудлагын дагуу нийслэлийн гал унтраах, аврах гурван ангийн 18 алба хаагч, дөрвөн автомашинтай гал унраахаар ажиллаж байна хэмээн нийслэлийн Онцгой байдлын албанаас мэдээллээ. Айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатааж, ил гал гарган иргэд, олон нийтэд хохирол учруулсан тохиолдолд, Зөрчлийн тухай хууль тогтоомжийн дагуу торгуулийн шийтгэлийн арга хэмжээ тооцож, учирсан хохирлыг нөхөн төлүүлж, хариуцлага хүлээлгэхийг анхаарууллаа.