Говь-Алтай аймаг Соёлын биет бус өвийн их наадмын анхан шатны үзлэгийг аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 18-ний өдрийн дугаар А/221 тоот захирамжийн дагуу 06 дугаар сарын 15-наас 20-ний өдрүүдэд сум бүр өөрийн баг сумдаа зохион байгуулж шалгарсан шилдэг өвлөн уламжлагчдын наадмыг 6 дугаар сарын 23-ны өдөр аймгийн төвд зохион байгууллаа.
Наадамд Алтай, Бугат, Дарив, Дэлгэр, Гуулин, Жаргалан, Тайшир, Тонхил, Цогт, Цээл, Чандмань, Шарга, Есөнбулаг зэрэг 13 сумын 67-н СББӨ-ийг өвлөн уламжлагч шилдэг ардын авьяастнууд 117 бүтээлээр оролцлоо.
Нийт оролцогчдоос 11 сумын 18 шилдэг өвлөн уламжлагчийн 87 бүтээл Улаанбаатар хот “Хүй долоон худаг”-т зохион байгуулагдах төвлөрсөн арга хэмжээнд оролцохоор шалгарч, наадмын анхан шатны үзлэгийн зохион байгуулалтаар Чандмань сум тэргүүн байрыг эзлэн зохион байгуулах салбар хорооны цом, батламжаар, Цээл, Цогт сумд II, III байруудыг эзлэн зохион байгуулах салбар хорооны батламжаар шагнагдлаа.
- Эх хэл болон
- Ардын язгуур урлагийн төрөлд
- Уламжлалт гар урлалын төрөлд Ж.Гэсэр /Цогт сум/,
- Уламжлалт зан үйл,
- Байгалийн болон сав ертөнцийн тухай мэдлэг, арга ухаан