Categories
мэдээ нийгэм

Соёл, урлагийн салбарын хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр төслийг хэлэлцлээ

Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасан Соёл, шинжлэх ухааны салбарын ажиллагчдын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх зорилтын хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Соёл, урлагийн бодлогын газраас “Соёл, урлагийн салбарын хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр” /2019-2023 он/-ийн төслийг боловсруулж, төслийн хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хөтөлбөрийг тус яамны захиалгаар Соёл, урлагийн их сургуулийн гүйцэтгэсэн “Соёл, урлагийн салбарын хүний нөөцийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв (2018-2023)” судалгааны үр дүнд үндэслэн боловсруулсан юм.

Хэлэлцүүлэгт тус яамны харьяа байгуулагуудын удирдлага, болон хүний нөөцийн мэргэжилтнүүд, салбарын эрдэмтэн судлаач, багш 50 гаруй хүн оролцож, олон улсын хөгжлийн чиг хандлагатай уялдсан хүний нөөцийн оновчтой бодлогыг системтэйгээр хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцолж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилт, зохион байгуулалтыг төсөвтэй уялдуулж зохион байгуулах, соёлын ажилтан гадаад оронд суралцахад хэлний мэдлэг дутагдаж байгаад анхаарал хандуулах шаардлагатай байгаа талаар санал солилцлоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *