Монгол Улсын Засгийн газраас баталсан тогтоолын дагуу энэ сарын хоёр дахь ням гаригт “Соёл урлагийн ажилтны өдөр”-ийг тэмдэглэдэг уламжлалтай. Уг арга хэмжээд салбарын сайдаас эхлээд урлаг, соёлынхон оролцдог юм. Энэ жил Соёл, урлагийн их сургууль тус өдрийн арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна. Өчигдөр Дуурь бүжгийн эрдмийн театрт хүндэтгэлийн хурал зохион байгуулсан. Энэ өдрийг өмнөх жилүүдэд тогтсон нэг өдөр тэмдэглэж өнгөрүүлдэг байсан бол энэ жил нийгэмд чиглэсэн сайн дурын олон ажил зохион байгуулж байгаагаараа илүү өргөн хүрээг хамарсан, үр дүнтэй тэмдэглэнэ хэмээн зохион байгуулагчдын зүгээс мэдэгдлээ.
Урлагийн ажилтнуудын өдөрт зориулж өчигдөр “Харанга” хамтлаг Ви Эл Ви Ти клубт амьд хөгжмийн тоглолтоо толилуулсан билээ.