Categories
мэдээ нийгэм

Сошиал орчинд тархаад буй нэгэн эмэгтэйн биед халдсан бичлэгтэй холбогдуулан дөрвөн хүнийг баривчилжээ

2021 оны гуравдугаар сарын 21-ний өдөр буюу өчигдөр олон нийтийн сүлжээнд нэгэн эмэгтэйн бие, эрх чөлөөнд нь халдаж, үг хэлээр доромжилж зодож байгаа бичлэг цацагдсан.

Тус бичлэгийн мөрөөр цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулжээ. Ингээд тус хэрэгт холбогдуулан 4 этгээдийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилж шалгалтын ажиллагааг явуулж байгааг ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.

Эрхэлсэн тодорхой ажилгүй, нийслэл хотод оршин суух хаягтай М, Н, О, М нар нь энэ оны нэгдүгээр сард тус бичлэгийг хийсэн байна. Тухайн хэрэгт Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлүүлж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *