Categories
мэдээ нийгэм

Сонсголын бэрхшээлийг эрт оношлох төсөл хэрэгжинэ

АНУ-ын
Олон улсын хөгжлийн агентлагаас Монголын сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулан
буцалтгүй тусламжийн төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Төслийн нийт санхүүжилт
294.114 ам.доллар аж. Уг төсөл энэ оны долоодугаар сараас  2016 оны
долоодугаар сар хүртэлх хоёр жилийн хугацаанд 29 дүгээр тусгай дунд сургууль,
189 дүгээр тусгай цэцэрлэг болон дөрвөн аймагт хэрэгжих юм байна. Энэхүү төсөл
нь Монголын сонсголгүй болон сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийг эрт оношилж,
эмчилгээ хийх зорилготой аж. Төслийг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг,
Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо, Монгол Улсын сонсголгүй болон
сонсголын бэрхшээлтэй хүүхэд залуучуудын холбоотой хамтран хэрэгжүүлнэ.

Судалгаагаар
1 000 хүүхэд тутмын 2-3 нь сонсголгүй эсвэл сонсголын бэрхшээлтэй төрдөг байна.
Гэтэл энэ хүүхдүүдийн эцэг эхчүүдийн 90 гаруй хувь хэвийн сонсголтой байдаг аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *