Categories
мэдээ нийгэм

Сонирхогчдын боксын ДАШТ эхэллээ

Сонирхогчдын боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Катарын Доха хотноо эхэлж байна. Аравдугаар сарын 5-18-нд үргэлжлэх тэмцээнд Монголын дөрвөн боксчин өрсөлдөж байна.

Тивийнхээ аваргад амжилт гаргаж, Дэлхийн аваргад өрсөлдөх эрх авсан74 орны 260 боксчин энэ удаагийн тэмцээнд хүч үзэх бөгөөд ДАШТ-ээс РИО-2016 олимпийн наадмын 23 эрх олгох юм.

49кг-д хүч үзэх ОУХМ Г.Ган-Эрдэнэ эхний тойрогт гоц мөргөлөө. Тэрбээр дараагийн тойрогт Индонезийн Корнелис Квангу Лангу, Японы Томояа Цүбой нарын аль ялсантай нь аравдугаар сарын 8-ны өдөр тулалдана.

56 кг-д өрсөлдөж буй ОУХМ Э.Идэрхүү Венесуэлийн боксчин Диас Азокар Хосетай өнөөдөр тулалдахаар сугалаа татлаа.

60 кг-ын хүчтэй өрсөлдөгчдийн нэгээр нэрлэгдэж буй ОУХМ Д.Отгондалай эхний тойрогт гоц мөргөлөө. Манай тамирчин дараагийн тойрогт ДАШТ-ий алт, мөнгө, гурван хүрэл медальт, Италийн Доменико Валентино, Европын аваргын мөнгөн медальт, Голландын Лакруз Энрико нарын хэн ялсантай нь хүч үзнэ. Тулаан аравдугаар сарын 9-нд болно.

69 кг-ын жинд тулалдах ОУХМ Б.Түвшинбат эхний тойрогт Чехийн Зденек Чладектай хүч үзнэ. Энэ тулаан маргааш буюу аравдугаар сарын 7-нд болно. Түүний өрсөлдөгч ДАШТ-ий хүрэл медальтай тамирчин юм.

AIBA буюу Олон улсын сонирхогчдын боксын холбооны шинэчлэгдсэн дүрмийн дагуу энэ жилийн ДАШТ-д өрсөлдөж буй тамирчид эхлээд тивийн аварга шалгаруулах тэмцээнд эхний долоод бичигдэн, эрх авч байж ирсэн байгаа билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *