Categories
мэдээ спорт

Сонирхогчдын бодибилдинг, фитнессийн ДАШТ боллоо

Монгол Улсад анх удаа “Сонирхогчдын Бодибилдинг, фитнессийн Дэлхийн аварга шалгаруулах ес дэх удаагийн тэмцээн” боллоо.

ДАШТ-нд 40 орны 400 гаруй тамирчин, 100 гаруй албан төлөөлөгч, шүүгч, зохион байгуулах баг бүрэлдэхүүн, сурвалжлагч нар зэрэг 600 гаруй хүн оролцсон байна. Тамирчид залуучууд, насанд хүрэгчид, ахмад насны 42 ангиллаар өрсөлдөж, аваргуудыг тодруулсан бөгөөд эрэгтэй, эмэгтэй фитнесс, бодибилдинг модель, Үнэмлэхүй аварга буюу “Mr.Universe 2017” шалгаруулжээ.

Монгол Улс зохион байгуулагчийн давуу эрхийн хүрээнд нэг төрөл ангилалд дөрөв хүртэл тамирчин өрсөлдүүлэх боломжтой. Энэ удаагийн ДАШТ-нд нийт 64 тамирчин оролцсон. Гавьяат тамирчин, Монголын мистeр Ж.Нурлан, ОУХМ Г.Угалзцэцэг нар ДАШТ-ийн алтан мeдалийг эх орондоо авчирч байсан түүхтэй билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *