УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар
Сонгуулийн тухай хуулийг баталлаа. УИХ-ын гишүүн Р.Бурмаа нарын 16 гишүүн,
Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд нарын долоон гишүүн 2015.11.06-ны өдөр өргөн
мэдүүлсэн, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын 10 гишүүн 2015.11.13-ны өдөр өргөн
мэдүүлсэн Сонгуулийн хуулийн төсөл, УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт,
өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж 86.7 хувийн
саналаар баталлаа. Ингэснээр өмнөх сонгуулийн хуулиуд болон Ерөнхийлөгчийн
сонгуулийн тухай хууль, Аймаг, нийслэлийн сонгуулийн тухай хуулиудыг хүчингүй
болгох санал хурааж, олонх нь дэмжсэнээр эдгээр хуулиуд хүчингүй боллоо.
Categories