Categories
мэдээ улс-төр

Сонгуулийн саналын хуудсыг ирэх долоо хоногоос хэвлэж эхэлнэ

Сонгуулийн ерөнхий хороо ирэх долоо хоногоос саналын хуудсыг хэвлүүлж эхлэх шийдвэр гаргасан байна. Улсын их хурал болон орон нутгийн сонгуулийн тойргийн задаргаанаас хамаарч, 595 төрлийн саналын хуудас хэвлүүлэх бөгөөд санал авах хуудсын ерөнхий хэмжээг одоогоор тодорхой тогтоогүй байгаа аж.

Сонгуулийн тухай хуульд зааснаар УИХ-ын сонгуулийн саналын хуудаст нам, эвслийг бичихдээ намыг Улсын Дээд Шүүхэд бүртгүүлсэн он, сар, өдрийг баримтлан, эвслийг түүний бүрэлдэхүүнд орсон намуудын Улсын Дээд Шүүхэд бүртгүүлсэн дарааллын дагуу тэдгээрийн нэр дэвшигчийг, бие даагчийг сонгуулийн төв байгууллагад бүртгүүлсэн дарааллаар бичих юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *