“Өдрийн сонин”-ы шинэ дугаар уншигчдын гарт
хүрэхэд бэлэн боллоо. Даваа гаригийн дугаарт “Сонгуулийн бусад хуулиуд хүчингүй
болж, нэгдсэн нэг хуультай болж батлагдлаа” нийтлэл хэвлэгдлээ. Өнгөрсөн баасан
гаригийн чуулганаар УИХ-ын сонгуулийн хуулийг баталсан. Гурван ч төсөл явж
байснаас УИХ-ын гишүүн Р.Бурмаа нарын өргөн барьсан Сонгуулийн хуульд суурилан
Су.Батболд нарын хуулийн гол санааг тусгаж, О.Баасанхүү нарын өргөн барьсан
хуулийн төслийн нэгтгэж оруулснаар ажлын хэсэг дээр нэлээд хэлэлцсэний эцэст,
хуралдаанд оролцсон 60 гишүүний 52 нь дэмжсэнээр Сонгуулийн хууль батлагдсан
юм. Эхэндээ намууд тус тусдаа хууль өргөн барьчихаад ойлголцохгүй удаан
хугацаанд явсны эцэст тохиролцож чадсанаар хууль батлах үйл явц хэрүүл маргаан
багатай, олонхийн саналаар шуурхай батлагдсан. Сонгуулийн тогтолцоо өмнөх
сонгуулийнхтай адил 48/28 гэсэн холимог хувилбар хэвээр байхаар болсон. Энэ
мэтчилэн шинээр батлагдсан сонгуулийн хуулийн тухай мэдээллийг нийтлэлч
Д.Мөнгөндалайгийн дээрх нийтлэлээс хүлээн авч уншаарай.