УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Боловсролын тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн. Мөн Цэцийн 16 дугаар дүгнэлтийг хэлэлцэхийг ирэх долоо хоног болгож хойшлуулсан. Эдгээрийн дараа Сонгуулийн хуулийн төслийн эцсийн найруулгыг сонсож дууслаа.
Харин үдээс хойших хуралдаан Засгийн газрын цагаар үргэлжилж, гишүүдийн асуулгад хариулт явах ёстой байсан. Гэвч асуулга тавьсан нэр бүхий гишүүдийн зүгээс үүнийг хойшлуулах хүсэлт гаргасан тул чуулган үдээс хойш хуралдахгүй болов.
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, ирэх долоо хоногт УИХ, байнгын хороодын хуралдааны хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоох аж.