Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах 1984 хэсгээс 1983 нь мэдээллээ СЕХ-нд ирүүлээд байна. Нэг хэсэг буюу гадаадад байгаа иргэдийн саналын хуудас бүрэн ирээгүй байгаа юм. Нислэгийн хуваарийн дагуу өнөө өглөө 10.00 цагт буух байсан “Туркиш эйрлайнс”-ийн онгоцоор Турк, Болгар, Египет, Кувейт, Киргиз, Казахстад саналаа өгсөн 986 иргэний саналын хуудас ирнэ. Энэ хуудсыг тоолсноор сонгуулийн эцсийн дүн гарна хэмээн Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлсэн.
Уг онгоц нь өнөөдөр 17.00 цагт хөөрч, 23.00 цагийн орчимд Чингис хаан нисэх буудалд газардах юм байна. Тиймээс сонгуулийн эцсийн бөгөөд албан ёсны дүнг тэр хүртэл мэдээлэх боломжгүй аж. Япон, БНСУ, Епропын орнуудад суугаа иргэдийн саналын хуудас өнөө өглөө ирсэн. Ази, Европын орнуудад саналаа өгсөн иргэдийн 1345 нь Х.Баттулгыг дэмжсэн бол 270 нь М.Энхболдод саналаа өгчээ.
Сонгуульд оролцох иргэдийн нэрсийн жагсаалтад 1.982.733 иргэн бүртгэлтэй байснаас 60.4 хувь буюу 1.206.809 иргэн саналаа өглөө. Өнөөдрийн 11.00 цагийн урьдчилсан мэдээллээр М.Энхболд 496.840 иргэний санал авсан бол Х.Баттулга 610.541 иргэний санал авч ялалт байгуулаад байна