Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Сонгуульдаж, улстөржих яах вэ, хүүхдүүдийн чинь элсэлтийн шалгалт маргааш эхлэх нь ” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Төрийн их баяр наадам болох дөхөж байгаатай холбогдуулан уяачдын галаас өдрийн сурвалжлага бэлтгэн хүргэж байна. Энэ тухай нэг болон долдугаар нүүрнээс уншиж сонирхоорой.

Улс төрийн хоёрдугаар нүүрнээс Срнгуулийн ерөнхий хорооны Хууль, эрхзүйн хэлтсийн ахлах референт Д.Бат-Эрдэнэтэй хийсэн ярилцлагыг уншаарай.Тус ярилцлагаас сонгуулийн сурталчилгааны эргэн тойронд юу болж байгаа талаар унших боломжтой. Мөн өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар ямар ямар асуудлуудыг хэлэлцсэн талаар уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг, захиалагчдын маань унших хамгийн дуртай нүүр болох гуравдугаар нүүрт нийтлэлч Д.Мөнгөндалайгийн “Сонгуульдаж, улстөржих яах вэ, хүүхдүүдийн чинь элсэлтийн шалгалт маргааш эхлэх нь ” нийтлэл хэвлэгдэн гарлаа.

Үндэсний статистикийн газраас энэ оны эхний таван сарын нийгэс эдийн засгийн тоон үзүүлэлтүүдийг танилцуулсан. Энэ тухай эдийн засгийн дөрөвдүгээр нүүнээс уншаарай.

Сүүлийн үед ард иргэдийн анхаарлын төвд ороод буй Таван толгойн хувьцаагаа арилжааны банкуудад зарах тухай сурвалжлагыг цаг үе үйл явдлын зургадугаар нүүрнээс унших боломжтой.

Энэ сарын 15-нд буюу лхагва гаригт ЭЕШ орон даяар эхэлнэ. Шалгалтад орохдоо юуг анхаарах тухай болон шалгалтын цагийн хуваарийг наймдугаар нүүрнээс сонирхоорой.

Өнгөрсөн ням гаригийн өглөө Орландо хотын нэгэн шөнийн цэнгээний газарт буудалцаан болж үүний улмаас 50 хүн амиа алдсан аймшигт хэрэг гарсан билээ. Энэ тухай болон гадаад оронд болсоэ бусад мэдээ мэдээллийг дэлхийн мэдээний есдүгээр нүүрнээс уншаарай.

Сүүлийн үед үзэгчдийг байлдан дагуулаад буй “Яг түүг шиг” шоуны шүүгч Г.Ганхүүтэй хийсэн сонирхолтой ярилцлагыг 13 дугаар нүүрнээс уншаарай. Хөдөө орон нутагт энэ шоуг гарах цагаар “Халтар царайт” киног гарч байх үеийнх шиг гудамжинд нэг ч хүнгүй байх болсон гэнэ шүү.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *