Categories
мэдээ нийгэм

Сонгинохайрхан дүүрэгт орон сууцны үнэ хямд байна

Related imageҮл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компаниас есдүгээр сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн судалгааны үр дүнг танилцууллаа.

Тус судалгаагаар есдүгээр сарын Орон сууцны үнийн ерөнхий индекс 1.01 хувь болж суурь үе буюу 2013 оны нэгдүгээр сараас 1.1 хувиар өссөн байна. Энэ нь өмнөх сараас 0.22 хувиар өсч, өнгөрсөн оны мөн үеэс 0.20 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

Өнгөрсөн есдүгээр сарын үзүүлэлтээр шинэ орон сууцны 1м.кв дундаж үнэ 2 сая 116 мянган төгрөгийн ханштай байв. Ингэснээр шинэ орон сууцны үнийн индекс 1.16 хувьтай гарсан бол өмнөх сараас 1.12 хувиар, өнгөрсөн үеийн мөн үеэс 1.12 хувиар өссөн байна.

Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны 1м.кв-ийн дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн бага байна.

Харин хуучин байрны 1м.кв дундаж үнэ нэг сая 760 мянган төгрөгийн өртөгтэй байна. Хуучин орон сууцны үнийн индекс 0.91 , суурь үеэс 8.83 хувийн бууралттай гарсан бөгөөд өмнөх сараас 0.30 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 1.94 хувиар буурчээ. Сүхбаатар дүүрэгт хуучин 2 өрөө байрны дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн бага байна.

Орон сууцны үнийн индексийн тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулахаар зах зээлд нийлүүлсэн шинэ, хуучин нийт 4957 орон сууцны мэдээллийг хамруулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *