Categories
мэдээ спорт

Солонгосчууд хөлбөмбөгчдийн өөдөөс өндөг шидэж угтжээ

Хорин нэгдэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “F” хэсэгт орж өрсөлдсөн Өмнөд Солонгосын хөл бөмбөгийн шигшээ баг өчигдөр ОХУ-аас эх орондоо буцаж иржээ

Тэд хэсэгтээ 3-рт бичигдэж улмаар шилдэг 16 багт үлдэж чадаагүй ч өнгөрсөн удаагийн дэлхийн аварга Германчуудыг 2:0-ээр хожсон юм.

Шигшээ багийн тамирчдыг угтахаар Инчон хот дахь олон улсын нисэх онгоцны буудалд олон тооны хөгжөөн дэмжигчид цугларсан ба тэдний нэг хэсэг нь сайн байсан хэмээн магтаж цэцэг барин угтсан бол, нөгөө хэсэг нь маш муу байсан хэмээн тамирчдын өөдөөс түүхий өндөг шидэж дургүйцлээ илэрхийлжээ.

Шигшээ багийн 22 тамирчин, дасгалжуулагчдын хамт иргэдээс уучлалт гуйн мэхийн ёсолсон боловч тэнд цугларсан хөгжөөн дэмжигчид тайвшраагүй, харин ч улсаа төлөөлж оролцсон тамирчдад хариуцлага хүлээлгэхийг шаардаж байсан юм байна.

Өмнөд Солонгосын шигшээ баг 2002 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гуравдугаар байр эзэлснээс хойш хэсгийн шатнаас шалгарч чадаагүй байгаа юм.

О.ДАШНЯМ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *