Categories
мэдээ нийгэм

Солонгос улс хууль бус цагаачдыг сайн дураар явбал таван жилийн хугацаанд нэвтрэх эрхийг нь хасахгүй гэв

Өчигдөр буюу Мягмар гарагт Өмнөд Солонгосын хууль зүйн яам мэдэгдэл гаргаж тус улсад хууль бусаар оршин сууж байгаа цагаачдыг сайн дураар Өмнөд Солонгосоос явбал шийтгэлээс чөлөөлөх хугацааг энэ оны төгсгөл хүртэл сунгажээ.

Дөрөвдүгээр сараас эхлэн энэ сарыг дуустал явагдахаар төлөвлөсөн уг арга хэмжээний үр дүн сайн байгаа тул ийнхүү хугацааг сунгасан байна.

Өнгөрсөн таван сарын хугацаанд 28,000 хууль бус цагаач сайн дураар тус улсаас явсан нь өнгөрсөн оны мөн үеэс хоёр дахин нэмэгдсэн тоо юм. Энэ хугацаанд нутаг буцсан хүмүүсийг торгуулиас чөлөөлж, дахин Өмнөд Солонгост ирэх эрхийг нь нээлттэй үлдээх юм байна.

Нутаг буцахаар шийдсэн гадаадын иргэд нь хүчинтэй паспорт, онгоцны тасалбартай байх ёстой ба буцах өдрөө цагаачлалын албанд мэдэгдэх ёстой гэнэ.

Харин өршөөлийн хугацаанд Өмнөд Солонгосоос яваагүй хууль бус цагаачид таван жилийн хугацаанд тус улсад нэвтрэх эрхээ хасуулна гэжээ.

Эх сурвалж: Korea Times

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *