Categories
мэдээ нийгэм

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин жолоодохгүй байхыг анхаарууллаа

Согтуугаар зурган илэрцүүдЗамын цагдаагийн албаны бие бүрэлдэхүүн энэ сарын 28-нд гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 53 жолоочийг илрүүлэн саатуулж, гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлжээ.

Энэ өдөр Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 531 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 448 дуудлага бүртгэгдсэн байна.

Мөн шинэ жилийн баяр болохтой холбоотойгоор согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох жолоочдын тоо өдөр бүр нэмэгдсээр байгааг ЗЦГ-аас анхаарууллаа. Эрхэм жолооч та өөрийн болон бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол гарахаас сэрэмжлээрэй. Тиймээс иргэдийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг ЗЦА-наас анхааруулав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *