Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Нарантуул худалдааны төв”-ийн хойд хаалганы дэргэд 15 дугаар байр 4 дүгээр давхраас хүн үсрэх гээд байна гэх дуудлагыг 11 дүгээр сарын 10-ны өдрийн 10:55 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход Ч /30 настай, эрэгтэй/ нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн маргаан хийж, амиа хорлох зорилгоор жижиг өрөөнийхөө хаалгыг дотор талаас нь цоожилж онгойлгохгүй байжээ. Улмаар аврах ангийн алба хаагчид 15 минут ярилцаж, өөрөөр нь онгойлгуулж аюулгүй болгон Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн цагдаад хүлээлгэн өгсөн байна.