УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийг санаачлан өргөн бариад байсан. Гэвч энэхүү хуулийн төслөө эргүүлэн татаж хаврын чуулганаар өргөн барих болсноо өнөөдөр мэдээллээ. Хаврын чуулганаар хэлэлцэх хамгийн эхний асуудалд Засгийн газраас өргөн барьсан Архины хортой хэрэглээг бууруулах үндэсний хөтөлбөр багтаж байгаа аж. Тус хөтөлбөрт Л.Эрдэнэчимэг гишүүний санаачилсан хуулийн бүх үзэл санаа тусгагджээ. УИХ-аас уг хөтөлбөрийг баталсны дараа Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийг баталж гаргах юм байна.