Categories
мэдээ нийгэм

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 47 жолоочид хуулийн хариуцлага тооцжээ

Энэ сарын 23-27-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 370 дуудлага мэдээлэл хүлээн авчээ.

Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 232 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 4 хүн гэмтжээ. Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр нийслэлд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 47 жолооч, орон нутагт 12 жолоочийг тус тус илрүүлж, эрхгүй буюу эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 12 жолоочийг шүүхээр баривчлуулж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *