2015 оны 8 дугаар сарын 19-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр нийт 305 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 236 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 12 бүртгэгдэж 13 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд сургуулийн насны 2, сургуулийн өмнөх насны 2 хүүхэд өртсөн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 2, явган зорчигч 3 Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Тухайлбал: СБД-ийн нутаг Их сургуулийн гудамж Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн баруун замд Т.Королла маркийн авто машины жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад явган зорчигч 7 настай эмэгтэй Е нарын 2 хүнийг гэмтээжээ.
Мөн СХД-ийн нутаг Нарангийн голын зам, Гүнгэрва худалдааны төвийн зүүн замд Х.Верна маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч 35 настай эрэгтэй Н-г мөргөж гэмтээсэн байна. Явган зорчигч Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу биеэ авч явах чадваргүй үедээ замын хөдөлгөөнд оролцож явсан аж.