Categories
мэдээ нийгэм

​Сингапур улс “COVID-19”-ийн 3000 ширхэг багц оношлуур хандивлажээ

Сингапур улсын “Темасек” олон улсын сангаас Монгол Улсад “COVID-19”-ийн 3000 ширхэг багц оношлуур хандивлажээ. Тус улсын Эрүүл мэндийн шинжлэх ухааны газраас хүлээн зөвшөөрсөн “Fortitude 2.0” оношлуур шинжилгээг богино хугацаанд хийдгээрээ давуу талтай аж.

Шинэ төрлийн коронавирусний халдварт өвчний тархалт дэлхий дахинаа хурдацтайгаар өсөн нэмэгдэж буй өнөө үед энэхүү халдварт өвчнийг түргэн шуурхай, найдвартай оношлох нь улс бүрийн хувьд чухал асуудал юм. Иймд Сингапур Улсын судалгаа, шинжилгээний “А*СТАР” агентлагийн шинжээчид “Fortitude 2.0” багц оношлуурыг зохион бүтээж, тус улсын эмнэлэгүүдэд ашиглаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *